“Бөхбилэгт” дэвжээний нэрэмжит барилдаанд арслан Э.Оюунболд түрүүлэв

Энэ сарын 20-нд Спортын төв ордонд болсон Архангайн “Бөхбилэгт” дэвжээний нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын начин Б.Амарзаяа үзүүрлэв.

Тус барилдааны шөвгийн дөрөвт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Амарзаяа нар үлдсэн байна. Дээр дурдсан бөхчүүдээс гадна улсын харцага О.Хангай, улсын начин Л.Гантулга, Б.Батжаргал, Ч.Хөхчирэнгэр, Б.Серик тэргүүтэй бөхчүүд хүчийг үзэн, уран мэхээ уралдуулан барилдсан юм.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …