О. Насанбурмаа:Бөхөд хайртай Монголын ард түмэндээ баярлалаа

Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа мөнгөн медаль хүртлээ.

О.Насанбурмаа Будапештийн дэвжээнд Унгар, Турк, БНХАУ-ын бөхчүүдийг ялж, финалд өнгөрсөн онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Канадын Жюстина Ди Стасиотод ялагдаж мөнгөн медаль хүртсэн юм.
Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдын 21 дэх мөнгөн медалийг ийнхүү эх орондоо авчирлаа. Мөн ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны бөх болж байна.

Монгол Улсын гавьяат тамирчин О. Насанбурмаа цахим хуудаснаа”Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчид маань тэмцээндээ сайхан оролцлоо. Миний хувьд 15 жил тасралтгүй хичээллэж дэлхийд 5 финалдаж медалийн өнгөө хувиргасандаа баяртай байна. Өдий зэрэгт хүргэсэн хамгаас хайртай аав ээждээ, гэр бүлдээ хайртай ханьдаа, ялж ялагдах, унах, өгсөхөд минь хамтдаа байж өдийг хүргэсэн Т.Сүхбаатар, Дамбарагчаа багшдаа, ҮШ багийн алба,САУТөвболон эмч/ээж/ М.Саранцацралт, багш дасгалжуулагчиддаа Чөлөөт бөхийн хамт олондоо чин сэтгэлээсээ талархаж байна. Мөн Төр засаг, МЧБХ, ЦЕГ-ын Төмөр замын цагдаагийн хэлтэс,” Алтай констракшин” ХХК-ын захирал Х.Бат-Эрдэнэ ахдаа ажлын хамт олондоо баярлалаа. Бөхөд хайртай Монголын ард түмэндээ баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Гавьяат тамирчин Очирбатын НАСАНБУРМААГИЙН гол амжилтууд

ДАШТ:

“Токио 2008” – Хүрэл медаль (67 кг)
“Станбул 2011” – Хүрэл медаль (63 кг)
“Будапешт 2013” – Хүрэл медаль (67 кг)
“Будапешт 2018” – Мөнгөн медаль (72 кг)

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …