Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид багаараа тавдугаар байрт орлоо

Бөхийн төрлүүдийн 2018 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл аравдугаар сарын 22-25-нд Унгарын нийслэл Будапештийн 12500 хүний суудалтай “Ласло Папп арена”-д боллоо. Эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнд 52 орны 234 тамирчин 10 жинд өрсөлдөв. Манай улсаас багаараа оролцсоноос гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 72 кг-д мөнгө, ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, долоон тамирчин шагналт байрт орж, 71 оноогоор тавдугаар байр эзэлсэн амжилттай өндөрлүүллээ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮН:

50 кг (23 бөх): 1. Юи Сүсаки (Япон) 2. Мария Стадник (Азербайжан) 3. Сун Янан (БНХАУ), Оксана Ливач (Украин) …9. Эрдэнэсүхийн Нарангэрэл (Монгол)
53 кг (24): 1. Харүно Окүна (Япон) 2. Сара Хильдбрандт (АНУ) 3. Пан Киану (БНХАУ), Диана Мэри Уикер (Канад) …10. Эрдэнэчимэгийн Сумъяа (Монгол)
55 кг (22): 1. Майю Мүкаида (Япон) 2. Залина Сидакова (Беларусь) 3. Йон Ми Йон (БНСУ), Монтеро Эррера (Куба) …9. Эрхэмбаярын Даваачимэг (Монгол)
57 кг (26): 1. Рон Ниннинг (БНХАУ) 2. Бильяна Дудова (Болгар) 3. Эмесе Барка (Унгар), Данда Поожа (Энэтхэг) ...22. Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол)
59 кг (22): 1. Рисако Кавай (Япон) 2. Элиф Есилирмак (Турк) 3. Баатаржавын Шоовдор (Монгол), Пей Шинру (БНАХАУ)
62 кг (26): 1. Тайбе Юсейн (Болгар) 2. Юкако Кавай (Япон) 3. Мэллори Вельт (АНУ), Юлья Ткач (Украин) …7. Энхбатын Гантуяа (Монгол)
65 кг (23): 1. Петра Олли (Финланд) 2. Даниэль Лаппаж (Канад) 3. Ирина Нетреба (Азербайжан), Аяна Жемпей (Япон) …8. Хүрэлхүүгийн Болортуяа (Монгол)
68 кг (27): 1. Алла Черкасова (Украин) 2. Кумба Ларрок (Франц) 3. Зоу Фенг (БНХАУ), Тамира Мынса (АНУ) …7. Соронзонболдын Батцэцэг (Монгол)
72 кг (18): 1. Жюстина Ди Стасио (Канад) 2. Очирбатын Насанбурмаа (Монгол) 3. Бусе Тосун (Турк), Мартина Кюнц (Австри)
76 кг (23): 1. Аделин Грей (АНУ) 2. Ясмин Адар (Турк) 3. Хироэ Сүзүки Минагава (Япон), Эрика Уибе (Канад) …9. Гилэгжамцын Наранчимэг (Монгол)

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …