Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлж байгаа бөгөөд 62 улсын 348 жүдоч /эрэгтэй-215, эмэгтэй-133/ хүч , ур чадвараа сорин оролцох юм.
Монгол Улсыг төлөөлөн эрэгтэй гурван жин, эмэгтэй нэг жинд манай шилдэг дөрвөн тамирчин хүч хүчнэ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 73 кг жинд Г. Одбаяр, 81 кг жинд Н. Дагвасүрэн, +100 кг жинд Б. Тэмүүлэн нар хүч үзэх бол эмэгтэйчүүдээс 48 кг жинд Дэлхийн аварга М.Уранцэцэг эх орноо төлөөлөн барилдана. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодорно.Тэмцээний хэсгийн барилдаан манай цагаар 14 цагт эхэлнэ.