KING TUG буюу Н.Төгсцогт Лас-Вегаст тулалдана 

Монгол Улсын гавьяат тамирчин, Лондон 2012 олимпийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт ээлжит тулааныхаа гэрээг үзэглэжээ.

Тэрбээр “Лас-Вегаст тулалдах гэрээгээ хийлээ. Миний хувьд их хүлээсэн чухал тулаан. Ялагч нь албан ёсоор WBC холбооны аваргатай тулалдана. Хоёр жилд гурван тулаан гэдэг зарим хүнд хангалтгүй санагдаж магадгүй. Гэмтэл бэртлээ даван, эргэн ирж байгаадаа баяртай байна. Одоо л бүх зүйл эхэлж байна” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.

KING TUG буюу Н.Төгсцогт өнгөрсөн тавдугаар сарын 26нд мэргэжлийн боксын арав дахь тулаанаа Колумбын боксчин Оскар Эскандонтой хийж ялалт байгуулсан юм. 10 дахь ялалтаа байгуулсныхаа дараа мэргэжлийн боксын дөрвөн том холбооны нэг WBC-ийн чансаанд тавдугаарт бичигдэх болсон юм.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …