М.Уранцэцэг Абу Дабигийн Их дуулгын аварга боллоо

Арабын нэгдсэн Эмират улсын “Абу Даби-2018” жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн энэ сарын 27-нд эхэлсэн. Тэмцээний эхний өдөр  гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаанд Косовогийн залуу жүдоч Дистра Красникиг цэвэр ялж, алтан медаль хүртэв.

Баянхонгор аймгийн уугуул, “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч, Гавьяат тамирчин М.Уранцэцэг ийнхүү Абу Дабигийн “Их дуулга”-д аварга болсноор Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри болон “Их дуулга” ангиллын тэмцээнээс 11 дэх түрүүгээ хүртлээ.

М. Уранцэцэгийн хувьд А хэсгийг тэргүүлэн барилдсан ба эхний тойрогт гоц мөргөж, улмаар Бельги, Португалийн бөхийг ялж, хэсгийн аварга болсон. Харин хагас шигшээ барилдаанд Унгарын жүдоч Ева Черновишкиг цэвэр ялснаар аваргын төлөө шалгарсан юм.

 

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …