Марафонч Г.Хишигсайхан Чэндугийн марафонд тэргүүлжээ

БНХАУ-д Чэнду хотноо өнгөрсөн амралтын өдөр болсон “Chengdu Marathon” олон улсын эмэгтэйчүүдийн 42 км 195 метрийн бүтэн марафоны уралдаанд Олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан 2:39:40 секундын амжилтаар тэргүүн байр эзэлжээ.

Мөн эрэгтэйчүүдийн 42 км 195 метрийн бүтэн марафоны уралдаанд гавьяат тамирчин Б.Сэр-Од гуравдугаар байр эзэлсэн бол ОУХМ Н.Мөнхбаяр шагналт тавдугаар байр эзэлжээ. Б.Сэр-Од 2:13:08 секундын амжилт үзүүлсэн бол Н.Мөнхбаяр 2:13:57 секундын амжилтаар Олон улсын хэмжээний мастерын цолны болзол хангасан байна.

 

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …