“Ахлах тогоочийн заавраар” шоунд Н.Энхбаяр, Ч. Уранхолбоо нар өрсөлдөнө

NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар”шоуны гурав дахь цуврал ирэх сарын 4-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.

“Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэг бол хоёр ахлах тогооч, хоёр туслах тогоочийн хооронд өрнөдөг өрсөлдөөнт шоу нэвтрүүлэг юм. Тэмцээнд уригдсан ахлах тогооч нар зориулалтын бүхээг дотроос дэлгэц, микрофон ашиглан мэргэжлийн гал тогоонд, хоолны бүх материалаа аван хүлээж байгаа хоёр туслахдаа хоол хийхийг чихэвчээр дамжуулж заана. Өгөгдсөн меню-ний дагуу 60 минутын хугацаанд рестораны түвшний хоол хийж, төгсгөлд нь мэргэжлийн шүүгч нар аль багийн хоол амттай болсон эсэхт дүн тавьдаг билээ.

Шоуны эхний дугаарт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н. Энхбаяр, Дуучин Ч.Уранхолбоо нар уригдан оролцсон байна.

Улаан багын туслах тогооч Н. Энхбаяр, Цэнхэр багын туслах тогооч Ч.Уранхолбоо нарын багуудын хэний баг нь ялагчаар тодрохыг 2018 оны 11 сарын 4-ны ням гарагийн 18:30 цагаас харах л үлдээ.

 

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …