Помпео, Болсонару нар утсаар ярьжээ

 Даваа гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон Бразилын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жаир Болсонару утсаар ярьж, хоёр талын харилцааны талаар хэлэлцсэн байна.

М.Помпео ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ж.Болсонаруд баяр хүргээд, “Аюулгүй байдал, ардчилал, хүний эрхийн асуудал хийгээд эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд суурилсан АНУ-Бразилын түншлэлийн харилцаа цаашид улам бэхжих болно” гэж хэлсэн тухай Төрийн департаментын хэвлэлийн албаны төлөөлөгч Хитер Науэрт мэдэгдсэн байна.

“Талууд гадаад бодлогын тулгамдсан асуудлууд болоод байгаа Венесуэлын асуудал болон үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх хийгээд дэлхийн бөмбөрцгийн баруун хэсэг дэх хүчирхэг эдийн засагтай орнуудын хувьд хоёр талын эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэх тухай хэлэлцсэн” гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэжээ.

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …