АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломжийг үгүйсгэсэнгүй.
“Би ерөнхийлөгч болохыг хүссэн. 2021 оны нэгдүгээр сард ардчилсан үзэл бодолтой хүн Цагаан ордны Зууван танхимд байх юм бол бидэнд хийх ажил маш их байгаа гэж бодож байна” хэмээн Клинтон “Recode” мэдээллийн эх сурвалжид ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Клинтон мөн “2021 онд ардчилагчийг Цагаан ордны эзэн болгохын тулд хийж чадах бүх зүйлээ хийхээр төлөвлөж байгаагаа” нэмж хэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд түүнтэй өрсөлдөж, ялагдсан Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоныг 2020 онд болох дараагийн сонгуульд нэрээ дахин дэвшүүлнэ гэдэгт найдаж буйгаа урьд нь 2017 онд мэдэгдэж байв.
Трамп 2016 оны 11 дүгээр сард болсон сонгуульд АНУ-ын муж улсуудын сонгогчдын 304 саналыг авч Клинтоныг ялсан юм.