Улсын харцага Н.Золбоо багш нарыг урамшуулжээ

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зургаан давж Улсын харцага цол хүртсэн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх Нацагийн Золбоо энэ сарын 28-нд цолны мялаалгаа хийжээ.

Энэ үеэр Улсын харцага Нацагийн Золбоо бөхийн эрдэмд хөтөлсөн багш нартаа хүндэтгэл үзүүлж улсын харцага Д.Батболдод 20, улсын заан О.Одгэрэлд 10, чөлөөт бөхийн багш Н.Дандарт 10 сая төгрөг гардуулжээ.

Тэрбээр баяр наадмын дараахан Баянхонгор аймгийн “Баянхонгор хөгжил” сантай хамтран цолны хишиг түгээх сайн үйлсийн аян зохион байгуулж, Баянхонгор сумын есөн багийн 90 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл олгосон юм.

Түүний энэхүү сайн үйлсийн аяны дараа Монгол Улсын начин Ш.Дарханбат, Хөвсгөл аймгийн уугуул аймгийн арслан А.Давааням нар цолны хишгээсээ түгээж аймгийнхаа хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл билээ.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …