Увс аймагт Д.Сумьяагийн нэрэмжит тэмцээн зохион байгуулагдлаа

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Доржсүрэнгийн Сумьяагийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаангом суманд зохион байгуулсан байна.Увс, Завхан, Ховд, Баян-Өлгий аймгийн 23 багийн 400 гаруй өсвөрийн жүдочид оролцсон тэмцээн аравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд болж, шилдгүүдээ тодруулжээ.Энэ үеэр Д. Сумьяаг Баруунтуруун сумын Хүндэт тэмдгээр шагнасан байна.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …