Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 03. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 26. Санчир гараг. Бага морь одтой, таван шар мэнгэтэй, шарагчин гахай өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Огторгуй

Өдрийн наран 7 цаг 39 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …