Ливэрпүүлийн хагас хамгаалагч Жордан Хэндэрсон багийнхаа довтолгооны хослол болох Луис Суарэз, Даниэл Старриж нарын хослол их зүйл авчирна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна. Өнгөрсөн Бямба гарагт Кристал Паласыг Анфилддаа 3:1 харьцаатай буулган авахад тэд тус бүр 1 гоолыг оруулсан бөгөөд Луис Суарэзийн бан дуусч, багтайгаа нэгдснээс хойш тэд хамтдаа 5 гоолыг оруулаад байгаа юм.
Хэндэрсоний үзэж байгаагаар бол тэд лигтээ хамгийн шилдэгт тооцогдох хослол бөгөөд хамтдаа их зүйлийг бүтээж чадна гэсэн байна.
“Тэдний хослон тоглох нь үнэхээр гайхалтай. Бие биеэ мэдэрч, нэгийн хүрэлтээр явж байгаа дамжуулалт нь ямар мундаг гэж санана. Бэлтгэл бүр дээр л биднийг гайхшруулж чаддаг”
“Гэхдээ тэд үргэлжлүүлэн хичээх хэрэгтэй, улам сайжрах тусам тэдний ойлголцол бүр мундаг болж олон, олон гоолуудыг оруулах болно. Луис багагүй хугацааны турш албан ёсны тоглолтонд оролцоогүй байсан. Илүү хичээж өөрийн гайхалтай формондоо орчихвол ч Ливэрпүүлийн довтолгооны хослол улам аюултай болно. Тэдний хослол сайжрах тусам Ливэрпүүл улам хүчирхэг болно гэдгийг тэд хоюул сайн мэдэж байгаа” хэмээн Хэндо маань СкайСпортс –д ярьсан байна.
эх сурвалж: ливерпүүлфс.мн Б.Бадруул