Н.Баярмаа 63 кг жинд мөнгөн медаль хүртжээ

Зүүн Азийн VI наадамд хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 63 кг-д Н.Баярмаа 226 кг /100+126/ өргөснөөр мөнгөн медаль хүртээд байна.

Энэ сарын 6-нд БНХАУ-ын Тяньжинь хотод эхэлсэн Зүүн Азийн VI наадамд Монгол, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Япон, Тайвань, Хонгконг зэрэг есөн орны баг тамирчид спортын 22 төрлөөр 262 багц медалийн төлөө өрсөлдөж буй.

Тэмцээний эхний өдрүүдэд манай улсаас нэг мөнгөн медаль, таван хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна.

Хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Н.Баярмаа 226 кг /100+126/ өргөснөөр мөнгөн медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 м-ийн дасгалд ОУХМ Н.Баяраа, ОУХМ Б.Бишрэл, ОУХМ Х.Бямбабаатар нар багаараа 1855 оноо хүртсэн амжилтаар хүрэл медаль хүртлээ.  Энэ төрөлд БНХАУ 1886, БНСУ 1863 оноогоор алт, мөнгөн медаль хүртжээ. ОХУМ Н.Баяраа хувийн харваанд IV байр эзэлсэн байна.

Таеквондогийн төрөлд У.Ханд, М.Түмэнбаяр, П.Тэмүүжин, хөнгөнатлетикийн эрэгтэйчүүдийн 1500 м-ийн зайд Н.Мөнхбаяр нар тус тус хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Тэмцээний эхний хоёр өдрийн дараах байдлаар БНХАУ 22 алт 13 мөнгө, 9 хүрэл нийт 44 медаль хүртээд байгаа бол Япон (8+7+12=27), БНСУ (4+12+13=29) улсууд удаалж байна. Манай улсын хувьд нэг мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтыг одоогоор үзүүлээд байна.

эх сурвалж: ньюс.мн

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …