“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд 128 бөх зодоглоно

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, “Монгол бахархал өдөр”-т зориулсан хүчит бөхийн барилдаан  энэ сарын 8-ны өдөр  “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдах аж..

2012 оноос эхлэн зохиогдож ирсэн “Монгол бахархлын өдөр”-ийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба хоёр удаа түрүүлсэн бол улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Н.Ганбаатар, улсын гарьд Ө.Бат-Орших нар тус бүр нэг удаа түрүүлжээ. Мөн улсын аварга С.Мөнхбат 2013-2014 онд, улсын гарьд Э.Даш 2016-2017 онуудад дараалан үзүүр булаалджээ. Өнгөрсөн онд улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж байв.

“Буянт-Ухаа” ордонд болох бөхийн барилдааны тасалбарыг өнөөдрөөс эхлэн Спортын төв ордны “А” зааланд худалдаалагдана.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …