Энэ оны төсөвт 240 шахам тэрбум төгрөгийн тодотгол хийнэ

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг эцэслэн хэлэлцэж холбогдох хуулиудын төслийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Тодруулбал, төсвийн бүх шатны байгууллагын тэвчиж болох урсгал зардлыг энэ оны 9-өөс 12 дугаар сард бууруулан 240 шахам тэрбум төгрөг хэмнэх, үүний тулд санхүүжүүлэх арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлж зардлын зүйл хооронд зохицуулалт хийх эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгохоор төсвийн тодотголд тусгажээ.

Ингэснээр энэ оны төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд барих боломжтой болж байгаа аж. Мөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй, дэд бүтцийн болон газрын асуудал нь эцэслэн шийдэгдээгүй байгаа 490 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг дараа жил хэрэгжүүлэхээр хойшлуулах санал оруулсан байна.

Л.Бадрах

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …