Нисэх онгоцон дахь таагүй үнэрийн улмаас онгоц эргэн газардахад хүрчээ

Лхагва гарагт Индонезийн Бенкулу мужаас Жакарта хотыг зорин хөөрсөн нисэх онгоцны бүхээгт тархсан таагүй үнэрийн талаар зорчигчид гомдол гаргасны улмаас уг нисэх онгоц тун удалгүй эргэн газардсан байна.

Агаарын тээврийн “Sriwijaya” компанийн нисэх онгоцноос таагүй үнэр гарсны учир нь онгоцны тээшинд дэлхийн хамгийн муухай үнэртэй жимс гэгддэг “дуриан” жимсийг тээвэрлэсэн байсантай холбоотой бөгөөд нийт хоёр тонн орчим жимс байжээ.

Зөвхөн зорчигчид төдийгүй нисэх багийн ажилтнууд хүртэл уг жимсийг онгоцноос буулгах хүсэлтийг агаарын тээврийн компанид гаргасан ажээ. Компанийн ажилтнууд тэдний хүсэлтийг хүлээн авч, эвгүй үнэр бүхий ачааг буулгасан байна.

Уг нислэг орон нутгийн цагаар өнөө өглөөний 11:40 цагийн орчимд дахин хөөрсөн нь цагийн хуваариас нэг цагаар хоцроход хүргэжээ.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …