Дуучин Э. Чулуунчимэг охинтойгоо хамтран дуулжээ

Дуучин Э.Чулуунчимэг охин Б.Аялгуутайгаа хамтран “Хамгийн гоё хайр” нэртэй дууг дуулжээ.Тэрбээр шинэ уран бүтээлийнхээ талаар цахим хуудсандаа “Б.Аялгуу охинтойгоо хамтран дуулсан “Хамгийн гоё хайр”дуугаа өргөн барьж байна. Энэ ертөнцийн хамгийн гоё хайр бол эх үрийн хайр билээ.Бүх сайхан ээжүүд энхрий бяцхан үрс бүхний хамгийн хайртай дуу болоосой гэж бодож байна”хэмээн бичжээ.

“Хамгийн гоё хайр” дууны үг
Ээж ээ та миний
Инээдээр будсан наран
Ээж ээ би таныхаа
Хайраас татсан солонго
Үр минь чи ээжийнхээ
Үнэсэхэд сэрдэг дэлхий
Үгээр хэлэхийн аргагүй
Сэтгэлийн их амгалан

Ээжээ би тандаа
Тэнгэрээс ч том хайртай
Ээж нь ч бас чамдаа
Одноос ч их хайртай

Ээж ээ та миний
Хамгийн гоёхон цэцэг
Ээж ээ би таныхаа
Хамгийн хөөрхөн эрвээхэй
Охин минь чи ээжийгээ
Олоод ирсэн жаргал
Орчлонд талархаад баршгүй
Хамгийн нандин бэлэг

Ээжээ би тандаа
Тэнгэрээс ч том хайртай
Ээж нь ч бас чамдаа
Одноос ч их хайртай

Ээж ээ та миний
Энгүй дээд бурхан
Ээж ээ би таныхаа
Энэхэн насны гоёо
Энхрий чи минь ээжийнхээ
Эрхэм нандин эрдэнэ
Илүү ихийг хүсэмгүй
Амьдралын минь даль жигүүр

Ээжээ би тандаа
Тэнгэрээс ч том хайртай
Ээж нь ч бас чамдаа
Одноос ч их хайртай

Нарнаас ч том хайртай…

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …