Хууль бус цагаач нар сураггүй болжээ

Даваа гарагт Туркийн Эгийн тэнгисийн эргээс хууль бус олон цагаачийг тээвэрлэн хөдөлсөн завь осолдсоны улмаас 10 цагаач иргэн сураггүй болсон тухай тус улсын Эргийн хамгаалалтын албанаас мэдээлэв.

Өнөө өглөө Туркийн Измир мужийн Дикили дүүргийн эрэгт хоёр цагаач сэлж ирсэн бөгөөд тэдний мэдээлснээр, цагаачдын сууж явсан завь осолдож, хамт явсан хүмүүс нь сураггүй болсон аж. Туркийн армиас дээрх цагаач иргэдийг аврах ажиллагаанд зориулан гурван завь, нэг нисдэг тэргийг илгээгээд байгаа юм.

Эгийн тэнгис нь Туркаар дамжин Европыг зорих хүсэлтэй цагаачдын гол зам болдог байна. Харин 2016 онд Турк болон Европын холбооны талууд хэлэлцээр байгуулсны дараа хууль бус цагаачдын урсгал ихээхэн буурсан боловч ийм төрлийн хэрэг гарсаар байгаа ажээ.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …