БНАСАУ газарт суурилуулсан 636 минаг устгажээ

БНАСАУ Панмүнжом тосгоны ойр орчимд суурилуулсан 636 минаг устгаж, аюулгүй болголоо гэж БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Жон Кён Дү мэдэгдэв.

Өнгөрсөн есдүгээр сард хоёр Солонгосын төрийн тэргүүн нарийн дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан Цэргийн иж бүрэн хэлэлцээрийн хүрээнд энэхүү ажлыг амжилттай зохион байгууллаа гэж тэрбээр мэдэгдэлдээ дурдлаа.

Мөн энэхүү хэлэлцээрээр талууд харилцан итгэлцэл бий болгох арга хэмжээ авахыг уриалж, хилийн дагуух цэрэг болон зэвсэглэл буцаан татахаар тохиролцсон юм.

Үүний зэрэгцээ талууд Панмүнжомын Аюулгүй байдлын нэгдсэн бүсэд суурилуулсан минаг устгах хамтарсан ажлыг өнгөрсөн сарын 20-нд хийж дуусгасан билээ.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …