Хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны сарын хүрээнд Оросын Холбооны Улсын Эрхүү мужийн амбан захирагчийн дэргэдэх Симфони найрал хөгжмийн камерны оркестр Манай улсад хүрэлцэн ирээд байна. Тусоркестр нь Удирдаач ОХУ-ын гавьяат жүжигчин И.А.Лапиньийн удирдлага дор Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа арваннэгдүгээр сарын 6, 7 ны өдөр тоглолтоо хийлээ. Жавхдаст болон үлээвэр хөгжмийн хөтөлбөрөөр баяжигдсан сонгодог хөгжмийн үдэш мэргэжлийн өндөр түвшинд тоглогдлоо.
Тус тоглолтод ОХУ улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Боловсрол, соёл,шинжлэх ухаан, спортын яамны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн болон албаны бусад хүмүүс оролцож, зочдод баяр хүргэлээ.