БНХАУ-Сингапур чөлөөт худалдааны гэрээг шинэчлэхээр тохиролцлоо

 БНХАУ болон Сингапурын төлөөлөгчид өчигдөр хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Эдгээрийн дунд талууд хооронд байгуулсан чөлөөт худалдааны гэрээг шинэчлэх хэлэлцээр орж байна.

БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Сингапурт таван өдрийн ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан дээрх хэлэлцээрийг байгуулжээ.

Тэрбээр 2013 онд БНХАУ-ын Ерөнхий сайд болсноосоо хойш анх удаа Сингапурт айлчилж байгаа нь энэ бөгөөд үлдсэн өдрүүдэд Сингапурын хэд хэдэн өндөр албан тушаалтантай уулзалт хийхээр төлөвлөжээ.

Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лунг Ерөнхийлөгчийн ордондоо Ли Көцяныг хүлээн авах арга хэмжээ зохион байгуулсан байна. Энэ үеэр тэд хоёр талын уулзалт хийж, хэлэлцээрт гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцжээ.

БНХАУ-ын дарга Си Жиньпин 2015 онд Сингапур айлчилснаас хойш талууд гурван жил гаруй хугацаанд найман удаагийн хэлэлцээ хийсний үр дүнд БНХАУ-Сингапурын чөлөөт худалдааны гэрээг байгуулсан юм. Энэхүү гэрээгээр Сингапурын бизнес эрхлэгчид татварын хөнгөлөлт эдэлж, БНХАУ руу петрохимийн бүтээгдэхүүн нийлүүлж, зах зээлээ тэлэх боломжтой болсон билээ.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …