Япон Улсын Токио хотноо Цөмөөхэйг тоглолоо 

МБХСан, УДБЭТ, Комаки балет компани хамтран Цөмөөхэй тоглолтыг 2018 оны 10-р сарын 27,28-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо амжилттай зохион байгууллаа.

Цөмөөхэй төслийн хүрээнд Монгол улсад тоглогддог тайз, декораци бүрэн хэмжээгээр засагдаж байгаа нь онцлох зүйлийн нэг байсан юм. Уг тоглолтонд МБХС-н тэргүүн Соёлын Элч, МУГЖ Д.Алтанхуяг, УДБЭТ-н гоцлооч МУГЖ О.Анужин, СТА Б.Саруул, СТА М.Од УДБЭТ-н бүжигчин Б.Төгөлдөр , Олон улсын балетын анхдугаар уралдааны шагналтнууд болох Б.Хатанбаатар, О.Даваадорж, А.Тэмүүлэн нар урилгаар оролцлоо.

Мөн тоглолтыг үзэхээр хүндтэй зочдын дунд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Батжаргал үзэж, хоёр орны соёлын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй Д.Алтанхуяг,  Комаки балетын компанийн үүсгэн байгуулагч Со Кикүчи нарт талархал дэвшүүлэв. Мөн урилгаар УДБЭТ-н захирал Ц.Түвшинтөгс болон Монголын балетын хөгжил сангийн хамт олон  үзэж сонирхсон юм. Тоглолт Токио хотын Тokyo New National Ballet Theatre-т боллоо.

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …