U23 ДАШТ-ээс С.Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ

Бухарест хотод чөлөөт бөхийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн аварга С.Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ.Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Румын, Укрианы бөхчүүдийг цэвэр ялсан ч Канадын бөх А.Ребекка Тоунд 15:3-аар ялагдсан.Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Азарбайжаны Колесникийг 11:3-аар хожиж хүрэл медаль хүртсэн юм.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …