Б.Мөнхзаяа Японд болсон марафонд дэд байр эзлэв

Японы Кобе хотод өчигдөр болсон “Коbe marathon 2018” тэмцээний 42 км-ын эмэгтэйчүүдийн ангилалд 4998 оролцогч гүйснээс Монголын тамирчин Б.Мөнхзаяа 2:31:48 цагийн амжилтаар мөнгөн медаль хүртжээ.  Кенийн гүйгч Сусан 2:31:38 цагийн амжилтаар аваргын алтан медалийг хүртсэн байна.

Тэмцээний эхний зургаан байрт Кенийн Сусан, Монголын Б.Мөнхзаяа, Беларусын Нина Савина, Мароккогийн Сана Ачахбар, Этиопын Кокоб, Австралийн Мелане нарын тамирчид орсон бол Японы гүйгчэд долдугаар байраас эхлэн барианд оржээ. Б.Мөнхзаяа өнгөрөгч аравдугаар сард сард БНХАУ-ын Шиань хотод болсон “Xian Yango International Marathon”-д 2:31:01 цагийн амжилтаар түрүүлсэн юм.

 

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …