Э.Бэхбаярын барилдаан мөнгөн зоосонд мөнхлөгджээ

Унгарын Будапешт хот энэ намар бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ийг хүлээн авч, амжилттай зохион байгуулсан билээ.

Тэгвэл “Будапешт-2018” чөлөөт бөхийн ДАШТ-нд зориулсан 50 форинтийн мөнгөн зоосыг саяхнаас гүйлгээнд гаргасан бөгөөд тус  зоосонд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаярын “Парис-2017” ДАШТ-д хийсэн шилдэг барилдаан, мэхийг мөнхөлжээ.

Э.Бэхбаяр “Лас Вегас-2015”, “Парис-2017” ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын шилдэг тамирчдын нэг билээ.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …