Хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголд ирнэ

Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрээ мөнхөлсөн домогт хөлбөмбөгчин  Петер Шмейхель  Монгол Улсад ирэхээр болсон байна. Тэрбээр Монголын хөлбөмбөгийн холбооноос оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээнд хүндэт зочноор уригджээ.

Энэхүү арга хэмжээнд жил бүр хүндэт зочид уригдан оролцдог бөгөөд 2017 онд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа Монголд ирж, фэнүүдтэйгээ уулзаж байсан юм. Тэгвэл энэ жил дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр удаа хүртсэн Петер Шмейхель ирэхээр болсон байна. Монголын хөлбөмбөгийн шилдгүүдийг шалгаруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээ ирэх арванхоёрдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдана.

ПЕТЕР ШМЕЙХЕЛЬ: 

  • Английн Премьер Лигийн аварга :1991-1993, 1993-1994, 1995-1996, 1996-1997, 1998-1999 /Манчестер Юнайтед/
  • УЕФА-гийн Аваргуудын Лиг: 1998-1999 /Манчестер Юнайтед/
  • Европийн Аварга: 1992 /Данийн шигшээ баг/
  • Европийн шилдэг хаалгач: 1992, 1993, 1998
  • Дэлхийн шилдэг хаалгач: 1992, 1993

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …