Оросын төлөөлөгч Интерполын тэргүүнээр сонгогдож чадсангүй

Интерполын шинэ тэргүүнээр Өмнөд Солонгосын төлөөлөгч Ким Жон Ян сонгогдсон тухай тус байгууллагын хэвлэлийн алба “Twitter” дэх хуудастаа мэдээлжээ.
Интерполын тэргүүний албан тушаалд мөн тус байгууллагын дэд ерөнхийлөгч, ОХУ-ын цагдаагийн хошууч генерал Александр Прокопчук нэр дэвшсэн юм.
 
“The Times” сонинд гарсан нийтлэлд Оросын төлөөлөгчийг уг албан тушаалын төлөөх өрсөлдөөнд тэргүүлэгч гэж бичиж байв. Гэвч Литва болон Украин улс түүнийг сонгохыг эсэргүүцсэн байна. Тус хоёр орон хэрэв Оросын төлөөлөгч Интерполыг тэргүүлбэл тус байгууллагаас гарна гэж урьд нь сүрдүүлжээ.
Интерполын захирлыг хоёр жилийн хугацаатай сонгодог. Тус байгууллагын өмнөх дарга Мэн Хунвэй Хятадад авлигын хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсаны дараа огцорсон билээ.
Сонгууль Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дубай хотод Интерполын Ерөнхий Ассамблейн 87 дугаар хуралдааны үеэр болсон байна. Ким Жон Ян 10 дугаар сараас хойш Мэн Хунвэйг огцорсонтой холбоотойгоор тус байгууллагын тэргүүнийг үүргийг гүйцэтгэж байжээ.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …