Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдочид “Их дуулга”-д өрсөлдөнө

Олон улсын жүдо бөхийн холбооноос Японы Осака хотод “Их дуулга” тэмцээнийг арваннэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулна.

Осакагийн “Их дуулга”-д 71 орны 421 жүдоч (эрэгтэй 262, эмэгтэй 159) өрсөлдөнө. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй гурван жүдоч оролцохоор болсон. Тэдний дунд олимпийн алт, мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл, дэлхийн аварга Д.Сумъяа, дэлхийн аварга М.Уранцэцэг нарын шилдэг жүдочид багтсан.

Тэмцээний сугалаа өнөөдөр болсон бөгөөд маргааш эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

ЭРЭГТЭЙ:

  • 60 кг: М.Тогтохбаяр, Б.Амартүвшин
  • 66 кг: Г.Хэрлэн, Ё.Басхүү
  • 73 кг: Г.Одбаяр
  • 81 кг: О.Ууганбаатар
  • -100 кг: Л.Отгонбаатар, О.Хангал
  • +100 кг: Ө. Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр

ЭМЭГТЭЙ:

  • 48 кг: М.Уранцэцэг
  • 52 кг: Л. Сосорбарам
  • 57 кг: Д. Сумъяа

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …