Зураач Чой.Ганбаатарын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт маргааш болно

Зураач Чой.Ганбаатар “Тайлан” уран бүтээлийн үзэсгэлэнгээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Уг үзэсгэлэнг Кракко арт галерей зохион байгуулж байгаа бөгөөд Монголын үндэсний уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд 11 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд түүний уран бүтээлүүд дэлгэгдэнэ.

Чой.Ганбаатар нь АНУ-д амьдарч уран бүтээлээ туурвиж байгаа юм. “Тайлан” үзэсгэлэн нь түүний сүүлийн таван жилийн хугацаанд хийж бүтээсэн бүтээлүүдийн дээжис болно.

Тэрбээр сүүлийн таван жилийн хугацаанд Сингапур, Франц, АНУ болон Дэлхийн банкны төв байранд хоёр удаа Монгол Улсаа сурталчилсан үзэсгэлэн гаргасан билээ.


Зураач Чой.Ганбаатарын уран бүтээлээс

 

Санал болгох мэдээ

“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо

​Нийслэлийн Соёл, урлагийн газар болон БНСУ-ын Гуанжу хотын Уран зургийн музейн хамтын ажиллагааны хүрээнд хоёр …