Монголчуудад KFC шиг брэндүүдийн нэрийг худалдан авч ашиг олох боломж нээгдлээ

WCFE13_headerМанайхан франчайз гэхээр сайн ойлгодоггүй. Энэ нь энгийнээр хэлбэл та дэлхийд алдартай брэндийн нэрийг худалдан авч, тэр нэрээр бизнес эрхлэн ашиг олж болно гэсэн үг. Монголд франчайз хөгжиж байгаагийн хамгийн сүүлийн жишээ бол Таван богд группийн оруулж ирээд байгаа KFC түргэн хоолны сүлжээ билээ. Танд ч бас Таван богд групп шиг ийм бизнес хийх боломж нээлттэй байгаа бөгөөд энэ боломжийг Монголын франчайзын холбоо бий болгоод үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ холбооныхон Монголын байгууллага, иргэд хувь хүмүүсийг гадны алдартай брэндүүдтэй холбоо тогтоох, худалдаж авах, хамтран ажиллахад тусалдаг бөгөөд энэ удаа АНУ-ын Лос-Анжелест болох олон улсын хамгийн том Франчайзын үзэсгэлэн яармагт Монголын төлөөлөгчдийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцуулах гэж байна.

148257Хамгийн бага зардлаар хамгийн том бизнесийн боломжийг өөртөө нээгээд АНУ-д үзэсгэлэнд оролцонгоо аялж амраад ирэх энэ боломжийг та ашиглая гэвэл Монголын франчайзын холбооны 91912445 утас руу залгах юмуу, avzaga@gmail.com хаягаар холбогдож болох гэнэ. Энэ сарын 24-26-нд үзэсгэлэн болох тул бүртгэл 17-ныг дуустал ердөө арваадхан хоног явагдах гэнэ.Сонирхож байгаа хүмүүс дээрх утсаар холбо барина уу

А.Тамир

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …