“Театр студи”-ийн жүжигчинг сонгон шалгаруулна

Д.Нацагдоржийн нэрэмжит, Улсын Драмын Эрдмийн Театр “Театр Студи”–ийн жүжигчинг сонгон шалгаруулахаар болсон байна. Энэхүү шалгаруулалтад мэргэжлийн урлагийн их дээд сургуулиудад жүжигчин найруулагчийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн хүмүүс хамрагдах боломжтой аж. Шалгаруулалтын бүртгэлийг арваннэгдүгээр сарын 29-ыг дуустал УДЭТ-ын 05 өрөөнд бүртгэнэ.

Харин шалгаруулалт хоёр үе шаттай бөгөөд нэгдүгээр үед бүжиг, дуу, хувийн номер, хоёрдугаар үед монологи, жүжгийн хэсэг, хошин үзүүлбэр багтах аж. “Театр студи”-ийн шалгаруулалт арванхоёрдугаар сарын 1-2 -ны өдрүүдэд Улсын Драмын Эрдмийн театр зохион байгуулагдана.

Санал болгох мэдээ

ӨВӨРХАНГАЙ: “Бид өвлөн дуулна” уралдаан авьяастнуудыг тодрууллаа

​Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Нэргүйн нэрэмжит ардын богино дуу дуулаачдын “Бид өвлөн дуулна” аймгийн …