Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Гуамыг зорилоо

Ц.Ганболд дасгалжуулагчтай Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд өрсөлдөхөөр өнөөдөр эх орноосоо мордлоо. Манай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг өнгөрсөн 9-р сард Улаанбаатар хотод болсон Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд Умард Марианы Арлуудыг 3:2, Гуамыг 1:0-ээр хожиж, Макаотай 0:0-ээр тэнцэн эхний шатны аварга болсон билээ.

Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг давсны дараа 11-р сарын 04-08-ы хооронд Тажикстан улсад зохиогдсон “Токио 2020” зуны олимпын урьдчилсан шатны эрхийн төлөөх тоглолтуудад оролцож, том туршлага хуримтлуулсан юм.

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглолтын хуваарь:

БНХАУ – МОНГОЛ 2018.12.01 13:45

ТАЙВАНЬ – МОНГОЛ 2018.12.03

МОНГОЛ – ХОНГ КОНГ 2018.12.05

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …