Есөн хүний амь аврагджээ

images (1)Төв аймгийн Мөнгөнторьт сумын нутаг Хэрлэн голын Хөгшчүүлийн гарманд өчигдөр орой машин усанд сууж олон хүний эрүүл мэнд, амь нас аюулд учирсан байна.

Тодруулбал,  20.37 цагийн үед голд  хүмүүс живэх гээд байна гэсэн иргэдийн мэдээллийн мөрөөр  нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн таван алба хаагчийг очиход есөн иргэн машин дээр болон дотор нь амь насаа алдахаар байдалтай байжээ.Үүнтэй холбоотойгоор албан хаагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж амь насыг нь аварсан байна. Мөн голын усанд явах боломжгүй болсон Хондо, Ниссан загварын суудлын автомашинуудыг татаж аюулгүй газар гаргасан байна.

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …