Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид “Оросын цом” тэмцээнээс долоо медаль хүртэв

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Оросын цом”-ын нээлттэй тэмцээн арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд ОХУ-ын Чувашийн Чебоксар хотод боллоо.

“Чебоксар арена”-д болсон тав дахь удаагийн тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Ө.Ууганбаярын удирдлага дор манай улсын найман тамирчин хүч үзэж, хоёр алт, таван хүрэл медаль хүртэв.

57 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 65 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа нар алт, 50 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д “Хилчин” спорт хорооны тамтрчин ОУХМ Э.Сумъяа, 59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Шоовдор, 62 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг, 72 кг-д “Алтай” констракшний тамирчин, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар хүрэл медалийн эзэн боллоо. 62 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Гантуяа 1/4 шигшээд нутгийн бөх А.Батцэцэгт 3:4-өөр ялагдсан юм.

С.Цэрэнчимэд гавьяат хоёр жилийн өмнөх амжилтаа бататгаж тус тэмцээний хошой аварга болж, Х.Болортуяа өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж алтан медалийн тавцанд зогсов.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт, сонгомол бөхийн УАШТ эхэллээ

Сонгомол, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд эхэллээ. Дөрвөн өдөр үргэлжлэх …