Л.Сосорбарам алтан мeдаль хүртлээ

“Asian judo open Hong Kong -2018” жүдо бөхийн дэлхийн чансаа олгох тэмцээн энэ сарын 1-2-ны өдрүүдэд Хонконг хотноо боллоо.

Эмэгтэйчүүдийн  52 кг-д “Буэнос Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт Л.Сосорбарам аваргын алтан мeдаль хүртлээ.

Түүнтэй аваргын төлөө ОУХМ Бишрэлтийн Хорлоодой өрсөлдөж мөнгөн мeдалийн эзэн болжээ. Мөн 66 кг-д Даваадоржийн Төмөрхүлэг, 73 кг-д Наранхүүгийн Хадбаатар нар хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээний сүүлийн өдөр + 100 кг-д барилдсан Баттулгын Тэмүүлэн мөнгөн медаль хүртсэн бол Найдангийн Түвшинбаяр, Одхүүгийн Цэцэнцэнгэл нар хүрэл медаль хүртжээ.  Мөн 90 кг-д барилдсан Бандихүүгийн Бат-Эрдэнэ мөнгөн медалийн эзэн болов.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …