Тэд энэ үеэр “Би нэхэх дуртай” хэмээх өдөрлөгөө энэ сарын 11-нд зохион байгуулах гэж байна. Энэ өдөрлөгт маань нэхэх дур сонирхолтой болгох, нэхмэл урлалд дуртай хүмүүсийг нэг нэгэнтэйгээ холбоотой байж улмаар бие бие нээсээ суралцах нөхцөл боломжийг бүрдүүлэх, нэхмэлийн урлалыг хөгжүүлэх, нийтэд түгээн дэлгэрүүлэх зэрэг олон талын гэх олон талын зорилготойгоор хийх гэж байна. Энэ өдөрлөгөөр хамгийн чухал нь нэхэж хийсэн бүтээлээрээ нийгэмдээ хэрэгтэй сайн үйл хийж байгаад гол утга нь оршино.
Өдөрлөг хөгжим бүжгийн урд байрлах цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд энэ өдөрлөгт оролцох гэж буй хүмүүс заавал нэхээс орсон хувцас өмсөж ирэхээс гадна 12×12 хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй нэхмэл авчирна. Үүнийгээ нийлүүлээд жаахан хүүхдүүдэд тодорхой хэмжээний хэрэгтэй зүйлийг нь хийж, бэлэглэх болно. Түүнчлэн бид энэ үеэр нэхсэн зүйлсээрээ мод чимэглэхээр төлөвлөж байна” гэв.