Таканоива А.Баасандорж зодог тайлахаар болжээ

Таканоива А.Баасандорж энэ сарын 5-ны өдөр өөрийн дэвжээний залуу бөхийг зодсон тухай сүмо бөхийн холбооноос мэдэгдсэн билээ.

Сүмо бөхийн холбооноос Таканоива А.Баасандорж өөрийн барилддаг дэвжээ болох чиганоура дэвжээний доод зиндааны 23 настай залуу бөхийг хэлсэн зүйлийг нь мартсан гэж 4-5 удаа цохьсон байна. Нөгөө бөх нь хүнд гэмтээгүй ч нүүр нь хавдсан байсан гэж мэдэгдэж байсан юм.

Тэгвэл Таканоива А.Баасандорж өчигдөр/2018.12.07/Японы Сүмо бөхийн холбоонд зодог тайлах хүсэлтээ өгсөн тухай тус холбооноос мэдээлсэн байна.

 

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …