Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт энэ сарын 1-ны өдөр “Алтан бүс”-ийн төлөөх тав дахь удаагийн барилдаан боллоо. Тус барилдаанд Ар, Өвөр Монголын 128 бөх зодоглов.
Барилдаанд Ар, Өвөр Монголын хоёр хүчтэн үзүүр булаалдсанаас Ар Монголын бөх, улсын харцага Оргихын Хангай долоо даван түрүүлж “Алтан бүс”-ийн эзнээр тодорчээ.
“Алтан бүс”-ийн төлөөх барилдаан анх 2014 онд зохиогдоход тухайн үеийн улсын заан Ч.Санжаадамба түрүүлж байсан бол 2015 онд улсын арслан П.Бүрэнтөгс, 2016 онд улсын арслан Р.Пүрэвдагва, 2017 онд Өвөр Монголын аварга Т.Цагаанзаан нар тус тус тэргүүлж байжээ.
Улсын харцага О.Хангай өнгөрөгч сард БНСУ-д болсон үндэсний Шырым бөхийн олон улсын тэмцээнд түрүүлсэн юм.