А.Баасандорж: Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ уучлалт гуйж байна

Таканоива А.Баасандорж энэ сарын 5-ны өдөр өөрийн дэвжээний залуу бөхийг зодсон тухай сүмо бөхийн холбооноос мэдэгдсэн билээ.

Тодруулбал Таканоива А.Баасандорж Чиганоура дэвжээний залуу бөхийг юмаа мартсан шалтгаанаар 4-5 удаа нүүрэн тус газарт нь цохьсон байна. Уг хэрэг  12 сарын 4-ний орой 23 цагт зочид буудалд болсон бөгөөд зодуулсан бөх маргааш нь тойргийн барилдаанд ирэхдээ албаны хүмүүст зодуулснаа хэлснээр олонд мэдэгдсэн юм.

Тэгвэл энэ сарын 7-ны өдөр  аканова А.Баасандорж өөрийн хийсэн хэргийхээ хариуцлагыг хүлээн зодог тайлж буйгаа хэвлэлийн хурал зарлан мэдэгдлээ. Тэрээр “Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ та бүхнээс уучлалт гуйж байна. Хэдий үргэлжлүүлэн барилдмаар байсан хэдий ч хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх сэтгэл илүү хүчтэй байлаа” хэмээн ярьжээ. 

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …