Азийн “Challenge Cup” тэмцээнээс хоккейчид мөнгөн медаль хүртжээ

Малайзын нийслэл Куала-Лумпур хотод зохион байгуулсан олон улсын шайбтай хоккейн холбооны /IIHF/ албан ёсны тэмцээн болох 20 хүртэлх насны Азийн “Challenge Cup” тэмцээнээс Монголын баг мөнгөн медаль хүртжээ.

Монголын залуучуудын шигшээ баг эхний тоглолтод Тайландад 14:1-ээр хожигдсон ч Кувейтийн шигшээ багийг 9:2-оор хожсон. Улмаар хэсгийн сүүлийн тоглолтоо Индонезийн багтай хийж, 3:1-ээр ялалт байгуулснаар Азийн “Challenge Cup” тэмцээний дэд аварга боллоо.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …