Хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголд ирлээ

Английн “Манчестер Юнайтед” багийн домогт тоглогч, дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр удаа хүртэж байсан Петер Шмейхель өнөөдөр өглөө Улаанбаатарт буулаа.Монголын хөлбөмбөгийн холбооны шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөг” шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр болно. Өнгөрсөн онд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа Улаанбаатарт саатаж байсан бол энэ жил Петер Шмейхель ирж байгаа юм. Тэрбээр өнөөдөр 21:00 цагаас Зайсан дахь Highland Park Mongolia-д фанатуудтай уулзана.

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …