Шведийн “Fjallraven Polar” аяллын хувцас хэрэглэлийн компаниас зохион байгуулдаг Хойд туйлд нохойтой чаргаар аялах “Fjallraven 2019” эрхийн төлөө дэлхий дахинд Монгол дээл хувцастайгаа аялж, үндэсний өв соёлоо сурталчилдаг Энхсайханы Энхсаруул өрсөлдөж байна. Э.Энхсаруул ялагч болоход тун ойрхон байгаад бөгөөд өрсөлдөгч нь 1.3 сая хүнтэй Эстон улсын оролцогч бүсгүй юм.
Саналын зөрүү ердөө гурван мянга гаруй л байна. Санал хураалт өнөөдөр 17 цагаас дуусах тул хүн бүр саналаа өгч түүнийг дэмжээрэй. Санал өгөхөд 10-хан секунд хангалттай. Энэхүү тэмцээнд урьд нь “цэнхэр үст” Цэрэн нийт Монголчуудынхаа саналаар ялан тус уралдаанд оролцох эрхийг авч байсан билээ.