
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама зул сарын баярыг тохиолдуулан лхагва гаригт /2018.12.19/ Вашингтон дахь хүүхдийн эмнэлгүүдээр явж, хүүхдүүдэд бэлэг тараалаа. Обама Сантагийн малгай өмсөж, “Хо хо хо, Зул сарын мэнд хүргэе” хэмээн хүүхдийн тасгуудаар гэнэт л ороод ирсэн байна. Мөн тэрээр “Миний цаа буганууд цасанд гацсан. Гэхдээ л би та бүгдийг зорьж ирлээ. Бүх хүүхдүүдтэй, хүмүүстэй уулзах хүсэлтэй байна” гэж хошигносон байна.


Барак Обама баярласан хүүхдүүд “Зул сарын дуу”-г дуулж баярласнаа илэрхийлсэн байна. Өмнө нь Мишель Обама хүүхдийн эмнэлгүүдээр явж хүүхдүүдэд бэлэг тараадаг байсан бөгөөд энэ удаа Барак Обама тэрхүү уламжлалыг үргэлжлүүлж, өөрийн биеэр бэлэг тараажээ.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл