АТГ Ж.Батзанданг гэрчээр дуудсан цагт УИХ-д шударга ёс тогтоно

c475c34c80d8c2c6original_500x500“УИХ-д оффшор данстй арав орчим гишүүн байна”. Энэ мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан олон нийтэд мэдээлээд чамгүй хугацаа өнгөрч байна.

Гэсэн ч тэрбээр нууц данстай гишүүдийн нэрийг өнөөдрийг хүртэл ил тод зарласангүй. Үүгээрээ орлогоо нуун дарагдуулсан гишүүдийг хамгаалаад байх шиг. Хэдийгээр одоогийн мөрдөгдөж байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд дээрх данстай холбоотой заалт байхгүй ч гэсэн Авлигын эсрэг хуулиар УИХ-ын гишүүн хүн өөрийн орлого хийгээд хөрөнгийг нуун дарагдуулсан бол хариуцлага хүлээх учиртай.Иймд Ж.Батзандан гишүүн одоогийн УИХ-д хөрөнгөө нуусан арав гаруй гишүүн байгааг мэдэж буй ч тэднийгээ илчлэхээс татгалзсан бол энэ нь өөрөө иргэний үүргээ биелүүлээгүй хэрэг болно. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан улс төрчийн гэхээс илүүтэй иргэн хүнийхээ хувиар чуулганы танхимд суугаа хууль зөрчигчдийн нэрийг ил тодоор зарлах ёстой гэсэн үг.

Түүнчлэн “Манай улстөрчид оффшор бүсэд олноороо хөрөнгө байршуулах болсон” гэдэг мэдээллийг ч өгсөн. Тэгэхээр Авлигатай тэмцэх газраас нэн даруй УИХ-ын гишүүн Ж.Батзанданг дуудаж, гэрчийн мэдүүлэг авч орлогоо нуусан болоод хилийн чанадад хөрөнгөө байршуулсан гишүүдийг илчлэхэд буруу зүйл үгүй болов уу. Тэр цагт УИХ-д шударга ёс тогтож, нуусан, нуугдсан бүхэн гэм буруугаа хүлээх биз.

Үүний тулд Ж.Батзандан гишүүний санаачилсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг УИХ-аар батлахыг хүлээвэл хий дэмий цаг алдсан хэрэг болж мэдэх л юм шүү.

Г.Отгонжаргал

uls turiin toim shine480x

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …