Монголын хөлбөмбөгийн холбоо шинэ цэнгэлдэх хүрээлэнгийнхээ нээлтийг энэ сарын 13-ны өдөр хийхээр болжээ.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны “Goal-V” төслөөр хийгдсэн 5000 орчим үзэгчийн суудал бүхий цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг солих ажил одоогоор дуусах шатандаа орж байгаа аж.
Монголын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэх ажлыг Олон улсын хөлбөмбөгийн холбооны тендерт ялсан Нидерландын “Green Field” компани, Монгол дахь туслан гүйцэтгэгч “Дэрэн наран” ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэсэн байна.
Нээлтэд зориулан Супер цомын төлөөх тоглолт болох бөгөөд 2013 оны “Нийслэл лиг”-ийн аварга “Эрчим”, “Боргио цом”-ын эзэн “Хангарьд” клубүүд ирэх ням гаригт тоглох юм.
Эх сурвалж: МНБ