Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ Чоно” ёслолын ажиллагаа 16 дахь жилдээ өчигдөр /2018.12.21/ Соёлын төв өргөөнд болж, шилдгүүд тодорлоо.
Энэ жилийн Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын хүрэл, “Мастерс”-ийн мөнгөн медальт Л.Отгонбаатар, эмэгтэй тамирчнаар боксын ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг нар тодорлоо.
Мөн шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт Ө.Дүүрэнбаяр, Азийн наадмын аварга Э.Цэндбаатар /бокс/ нар шалгарлаа.
Эмэгтэй шилдэг тамирчнаар чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, Азийн наадмын алт, хүрэл медальт, буудлагын ОУХМ Г.Нандинзаяа нар шалгарсан бол Шилдгийн шилдэг тамирчин, шилжин явах цомын эзэнээр М.Нандинцэцэг шалгарлаа.
Энэ жилийн шилдгүүдийг танилцуулж байна.
Шилдэг тамирын багш: -Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн багш Ц.Ууганжаргал
Шилдэг олимпын танхим: -Өмнөговь аймгийн Спортын сургуулийн Элсэн цагираг танхим
Шилдэг олимпын зөвлөл: -Нийслэлийн БЗД-ийн Нагона олимпын зөвлөл
Шилдэг олимпын зүтгэлтэн: -Хил хамгаалах ерөнхий газрын харьяа олимпын зөвлөлийн арга зүйч
Ж.Даваасүрэн
Шилдэг спортын сэтгүүлч: -ETV телевизийн спортын сэтгүүлч С.Шижирбат
Шилдэг спортын клуб: -Спортын “Эрчим” хөл бөмбөгийн клуб
Шилдэг шүүгч: -Жүдогийн дэлхийн А зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг
Шилдэг менежменттэй холбоо: -Монголын уулчдын үндэсний холбоо,
-Монголын паурлифтингийн холбоо
Шилдэг бүтээн байгуулалттай холбоо: -Монголын байт харвааны холбоо
Шилдэг хөрөнгө оруулалттай холбоо: -Монголын хөнгөн атлетикийн холбоо
Олимпын бус төрлийн шилдэг холбоо: -Монголын шатарын холбоо,
-Самбо бөхийн холбоо,
Шилдэг олимпын төрлийн спортын холбоо: -Монголын гимнастикийн холбоо,
-Монголын жүдо бөхийн холбоо,
Шилдэг ерөнхийлөгч: -Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан
Шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга: -Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
Ц.Батнасан
Шилдэг спорт тоглоомын баг: -Мөсний хоккейн шигшээ баг
Шилдэг залуу тамирчин: -Жүдоч Л.Сосорбарам
Шилдэг дасгалжуулагч: -Буудлагын дасгалжуулагч Ж.Ганхуяг,
-Хөл бөмбөгийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир,
-Хоккейн дасгалжуулагч А.Мэргэн,
-Чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Баярсайхан
Шилдэг эмэгтэй тамирчин: -Буудлагын тамирчин Г.Нандинзаяа
-Чөлөөт бөхийн гавьяат тамирчин О.Насанбурмаа
Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин: -Боксын спортын тамирчин М.Нандинцэцэг
Шилдэг эрэгтэй тамирчин: -Боксын тамирчин Э.Цэндбаатар
-Жүдоч Ө.Дүүрэнбаяр
Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин: -Жүдоч Л.Отгонбаатар