МУСГЗ Г.Гонгоржав “Өеөдсөн хусны дуулал” үзэсгэлэнгээ гаргана

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, соёл судлаач, байгаль ажиглагч, профессор Г.Гонгоржав  “Өеөдсөн хусны дуулал” үзэсгэлэнгээ маргааш  Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэх гэж байна.

Байгаль  судлаач Г.Гонгоржав өмнө нь “Чулууны хээ”, “Чулуу зурж байна”, “Чулуу бичиж байна”  үзэсгэлэнгүүд дэлгэн толилуулж байсан юм. “Сувдан Сондор” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй энэ удаагийн үзэсгэлэнд Г.Гонгоржав судлаачийн цуглуулсан байгаль дээрх хус модны элдэв сонин ур, үйс, мөөг сэлтийг урлагийн бүтээл, ахуйн хэрэглээний эд зүйлс болгосон үзмэрүүд багтжээ. 

Санал болгох мэдээ

Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийг 2024-2028 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, …