Дуучин С.Сэрчмаатай ярилцлаа.
-Та аль нутгийнх вэ?
-Би хангай нутгийн хүн шүү дээ. Аав маань Архангай аймгийн Батцэнгэл суманд, ээж Булганы Дашинчилэн суманд төрж, өссөн. Байгалийн үзэсгэлэн цогцолсон хангай нутагтаа очих дуртай.
-Та нэг хэсэг уран бүтээлээ завсарласан уу. Шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу?
-Би уран бүтээлээ завсарлаагүй л дээ. Тодорхой хэмжээнд уран бүтээлээ хийгээд л явж байсан. Жилийн өмнө хоёр дахь охиноо төрүүлсэн. Амьдралын минь сайхан үеүдийн нэг байлаа. Уран бүтээлийнхээ хажуугаар том охиноо сургуульд нь хүргэж өгнө, авна. Бага охиноо асарна гээд эх хүний үүргээ гүйцэтгээд л явж байна. Хамгийн сүүлд “Хөхөөний үүр” киноны дуу “Үр минь”, “Хайр эргэсэн хавар” киноны дуу, “Амьдарлын нар” киноны дууг дууллаа. Мөн Freezone хамтлагийн Төрөөтэй хамтарч Харангын Чука ахын ая, Х.Лхагвасүрэн ахын шүлэг “Цасан хаялга” дууг шинэчилж дуулсан. Ер нь хоёр цомог хийх хэмжээний 20 гаруй дуу бэлэн болгочихсон байна. Эхнээсээ дуунууд маань клиптэй болж байгаа. Би багаасаа л урлагт хөл тавьсан болохоор бүх юмаа өөрөө зохицуулаад сурчихсан. Бараг тоглолтынхоо арын бүх ажлыг нь өөрөө хийчихдэг байсан. Клип хийлээ гэхэд санааг нь өөрөө гаргачихдаг ч юмуу. Ер нь манай урлагийн бүсгүйчүүд, бүх зүйлээ өөрсдөө хийчихдэг, сэтгэлийн хаттай эмэгтэйчүүд байдаг гэж боддог.
-Тоглолт хийх төлөвлөгөө байна уу?
-Тоглолт хийх төлөвлөгөө байгаа. Ирэх онд бодож төлөвлөсөн зүйл олон байна.
-Шинэ жил болохоор хамгийн түрүүнд юу санаанд тань буудаг вэ?
-Шинэ жилийг хүн бүр өөр өөрийнхөөрөө тэмдэглэн өнгөрүүлдэг. Хамгийн сайхан баяруудын нэг. Миний хувьд шинэ жил болохоор чимэглэсэн гацуур мод, өвлийн өвөөгөөс бэлэг авч буй хүүхдүүд нүдэнд харагддаг.
-Таны “Шинэ жил ирлээ” дууг хүн бүхэн мэддэг шүү дээ. Монголын шинэ жилийн “Топ 10” дууны нэгээр шалгарч байсан. Энэ дуу хэрхэн бүтэж байв?
-Анх 2005 онд ая зохиогч Н.Санжаа, үгийг П.Хэрлэн бичиж надад энэ дууг дуулах санал тавьж байсан юм. Энэ дуугаа дуулаад 14 жил өнгөрчээ. Шинэ жилээ тэмдэглэж байгаа албан байгууллага хамт олон энэ дуугаар минь шинэ жилээ нээж, хаадаг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу